■ Удирдамж 

Урлаг, Шинжлэх Ухааны Нийгэмлэг - Тохоку салбараас медиа-урлагийн шилдэг бүтээлүүд болоод медиа урлагт хэрэглэгдэх технологуудийг таниулах, суртчилах зорилгоор доорх төрлүүдийн бүтээлүүдийг хамруулсан уралдааныг зохион байгуулна.

■ БҮТЭЭЛИЙН АНГИЛАЛ

Тэмцээн нь интерактив ба интерактив бус, медиа урлаг дах дижитал технологийн шийдэл гэсэн ангиллаар бүтээл хүлээн авах. Онлайнаар бүтээлийн илгээгчдийн хувьд зураг, хөдөлгөөнт зураг, видео (бүтээлийн тайлбар+бүтээлийн үзүүлэн) байна. Харин өөрийн биеэр оролцох оролцогчдын хувьд бүтээл нь интерактив, дижитал технологийн бүтээл байх бөгөөд оролцогчид үзэсгэлэн болох өдөр, газарт өөрийн биеэр бүтээлээ танилцуулна. Ангилал тус бүрд хамаарах бүтээлүүдийн жишээг доор үзүүлэв. Хүлээн авах бүтээл нь доорх жагсаалтаар хязгаарлагдахгүй.

◆Интерактив бүтээлүүд:

 Интерактив контент ба интерактив системүүд: тоглоом, медиа бүтээл, VR/MR контент, робот, интерактив төхөөрөмж ашигласан бүтээл, физик тооцоолол, веб дизайн,...

◆Интерактив бус бүтээлүүд:

 Дижитал технологи ашиглан бүтээсэн зураг, видео контент, компьютер график, алслалттай зураг, дизайны зураг, рэндэр, хөдөлгөөнт дүрс, видео, проекцын зураглал,...

◆Дижитал технологи:

 Бүтээл туурвихад хэрэглэгддэг дижитал технологиуд болон хэрэгслүүд: Үүнд CG, CAD, CV, VFX, зураг болон дүрс боловсруулалт, харилцаа холбооны технологи, мэдрэгч технологи, дууны технологи, HI/VR төхөөрөмж, real-world интерфейс, симуляцийн технологи, дүрслэх технологи, дэлгэцийн технологи гэх мэт...

(Тайлбар: Хэрэв тухайн бүтээл нь танилцуулга эсвэл үзүүлэнгүй бол бэлдсэн видео, зураг гэх мэт зүйлсээр нь гол санааг нь ойлгохыг зориорой.)

▲Эхэнд очих

■ БҮРТГҮҮЛЭХ ЖУРАМ

Тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл.

  1. Ажил мэргэжил, оршин суугаа газар, харьяаллаас үл хамааран хэн ч энэ тэмцээнд оролцох боломжтой.
  2. Нэг хүн хэдэн ч бүтээл илгээж болно.
  3. Доорх холбоос дээр дарж бүртгүүлнэ.
  4. Тэмцээнд бүртгүүлэхээс өмнө өөрийн бүтээлээ зохиогчийн эрх, бусад эрхийг зөрчөөгүй гэдгээ сайтар нягтлаарай. Хэрэв бусдын зураг, кино, уран зураг, видео, хөгжим зэргийг ашигласан бол зохиогчоос зөвшөөрөл авна уу.
  5. Хэрэв хөндлөнгийн этгээдээс зохиогчийн эрхийг зөрчсөн тухай гомдол, санал ирсэн тохиолдолд оролцогч тал бүх хариуцлагыг хүлээнэ. Уралдааныг зохион байгуулагч тал зохиогчийн эрхийн талаар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
  6. Бүтээлийн агуулга, хэрэглэх төхөөрөмж, ажиллуулах заавар, нэмэлт мэдээллийг шалгаруулалтын явцад асууж лавлана.
  7. Суурилуулахад хүндрэлтэй (хүнд хүчир, зардал, хүн хүч шаардсан, овор хэмжээ ихтэй, гэрэлтүүлгийн тусгай орчин шаардсан гэх мэт) бүтээлүүд, болон үзэсгэлэнгийн талбайг бохирдуулж, гэмтээж болзошгүй бүтээлүүдийг видео танилцуулга хэлбэрээр оролцуулна.
  8. Өндөр дуу авиа гаргах шаардлагатай бүтээлийг танилцуулах хэлбэр, нөхцөлийг урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.
  9. Үзэсгэлэнгийн танхим, үзэгчдээс хохирол учруулсан гомдол, нэхэмжлэл ирсэн тохиолдолд оролцогч бүх хариуцлагыг хүлээж, өөрийн зардлаар шийдвэрлэнэ. Тэмцээний хороо хариуцлага хүлээхгүй болно.
  10. Үзэсгэлэнгийн танхимд компьютерийн сүлжээгүй.
  11. Art & Technology Tohoku-ийн дарамт, шахалтын бодлогыг дагаж мөрдөнө үү.

◆Бүртгүүлэхэд тавигдах шаардлага


###Thank you for your submission. Submission System was closed.###

  1. Интерактив бус бүтээл (Зураг)
     Тамнайл зураг болон бүтээл байршсан URL link.

  2. Интерактив бус бүтээл (Видео)
     Тамнайл зураг болон бүтээл байршсан URL link.
     Жич: Эхний 3 минут шалгаруулалтад ашиглагдана.

  3. Интерактив бүтээл (танилцуулгагүй / үзэсгэлэнд үзүүлэх)

  4. Дижитал технологи (танилцуулгагүй / үзэсгэлэнд үзүүлэх)
     Тамнайл зураг, бүтээлийн тайлбар, бичлэгтэй URL.
     Жич: Бүтээлийн тайлбар болон үзүүлэнг бичлэгэндээ багтаана үү. Эхний 3 минут шалгаруулалтад ашиглагдана.

    Интерактив бүтээл (танилцуулга, үзэсгэлэнд үзүүлэх)
    Дижитал технологи (танилцуулга, үзэсгэлэнд үзүүлэх
     Тамнайл зураг, бүтээлийн тайлбар, дэлгэрэнгүй тайлбарласан үзүүлэн PDF.

    ※Бүртгүүлсэн тамнайл зураг болон URL нь үзэсгэлэнгийн үеэр холбоос хаяг болон ашиглагдах болно. Бичлэг тоглуулахад хялбар болгох үүднээс YouTube-д байршуулах эсвэл татаж авна уу!
    Тамнайл зураг нь 1280 хэвтээ, 720 босоо хэмжээтэй JPG файл байна. (Тохиромжтой байлгах үүднээс хэмжээ өөрчлөгдөж болно.)

◆Үзэсгэлэнд тавиж харуулах талаар

  1. Интерактив бус бүтээлүүдийг (1-ээс 3-р хэлбэрт оруулах) проектор ашиглан тухайн байранд төлөвлөнө.Гэхдээ олон бүтээл ирүүлсэн тохиолдолд тухайн байранд төлөвлөх ажлыг урьдчилан шалгана.
  2. Интерактив болон дижитал технологийн (Илгээх арга 4) бүтээлүүдийг танилцуулахад зориулж гэрэлтүүлэг бүхий нэг ширээ бэлтгэнэ(өргөн 80см, урт 80см орчим) . Бүтээлийг өөрсдийн компьютерийг ашиглан танилцуулна ( Хэрэв нэгээс илүү ширээ шаардлагатай бол “Уралдаанд оролцох хуудас” –нд захиалгаа өгнө үү) .
  3. Өндөр дуу авиа гаргах шаардлагатай бүтээлийг танилцуулах хэлбэр, нөхцөлийг урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.
  4. Үзэсгэлэнгийн танхимд компьютерийн сүлжээ байхгүй.
  5. Оролцогч нь үзэсгэлэнгийн зохион байгуулагч болон үзэгчдийн зүгээс гаргасан санал, гомдол, шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үүргийг хүлээнэ. Оpолцогч болон бүтээлийн талаархи аливаа гомдол шаардлагад уралдааныг зохион байгуулагч тал ямар ч хариуцлага хүлээхгүй.

◆Хуваарь

Бүртгэл эхлэх: 2024 оны 5 сарын 7 (Мягмар)
Бүртгэл дуусах: 2024 оны 6 сарын 24 (Даваа) 7 сарын 1 (Даваа)
Үзэсгэлэн 2024 оны 7 сарын 20 (Бямба)-д Япон улсын Иватэ Их Сургуулийн Шинжлэх ухаан, Инженерчлэлийн факултетийн, C21 GINGA Hall 3F-д зохион байгуулагдана.

                    

◆Уралдаанд бүртгүүлсэн бүтээлтэй харьцах талаар

  1. Үзэсгэлэнд оролцохооp явуулсан бүтээлийг оролцогч талд буцаахгүй. Оролцогч нь бүтээлийнхээ нөөц хувь авч үлдсэн байх шаардлагатай. Үзэсгэлэнд оролцох үедээ авч ирсэн бүтээл болон материал, эд зүйлсийг бүрэн бүтэн байдлыг оролцогч өөрөө хариуцна
  2. Бүтээл болон уралдаанд оролцохоор бүрдүүлсэн бусад бичиг баримт нь замдаа үрэгдэж алга болох эсвэл гэмтсэн тохиолдолд уралдааныг зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй.
  3. Шагнал авсан бүтээлийг уралдаан зохион байгуулагч өөрийн зохион байгуулсан бусад арга хэмжээ болон энэхүү үзэсгэлэн шалгаруулалтын дараа жилүүдийн сурталчилгаанд ашиглаж болно. Бусад зорилгоор ашиглах эрхгүй.
  4. Уралдааныг зохион байгуулагч тал бүтээлийг засаж өөрчилсөн мөн шүүж дүгнэхийн тулд болон дээр дурьдсан шалтгаанаас бусад шалтгаанаар бүтээлийг олноор хувилсан тохиолдолд зохих хариуцлагыг хүлээнэ
▲Эхэнд очих

■ ШАЛГАРУУЛАЛТ БОЛОН ЯЛАГЧИЙГ ЗАРЛАХ

  1. Шүүгчдийн анхан шатны үнэлгээг үндэслэн үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг шалгаруулна. Үзэсгэлэнгийн өдөр, үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулж дүгнэнэ. Үзэсгэлэнд биеэр оролцохоос өмнө зөвлөл нь танд интерактив бүтээлийг тайлбарласан видео болон бусад өөр материалуудыг явуулах хүсэлтийг илгээх болно.
  2. Шилдэг бүтээлийг шалгаруулж “Tэргүүн шагнал” болон “Дэд шагнал“олгоно. Tүүнчилэн “Tусгай шагнал” болон бакалаврын oюyтнуудын бүтээлүүдээс шалгаруулан “Урамшуулаx шагнал” олгох тохиолдол байна.
  3.  Шилдэг бүтээлийн шалгаруулалтын дүнг үзэсгэлэн болох өдөр нийтэд мэдэгдэж, ART& TECHNOLOGY TOHOKU 2024 веб хуудсанд дүнг байрлуулна.
  4. Үзэсгэлэнд бүртгүүлэхэд үнэ төлбөргүй бөгөөд хэн ч оролцож болно. Портал сайтад нэвтрэхийн тулд эхлээд бүртгүүлэх ёстой.
▲Эхэнд очих

■ ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨЛ

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг хүлээн авч, шалгаруулах үйл ажиллагааг Art &Technology судалгааны нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд удирдан зохион байгуулна.


▲Эхэнд очих

■ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ

The Art & Technology Tohoku 2024 -ийн гүйцэтгэх зөвлөл
Тэргүүн: Наоши Накая
Дэд тэргүүн: Кента Мотомура
Хорооны гишүүд  Тохоку салбарын хариуцлагатнууд

▲Эхэнд очих

■ ХОЛБОО БАРИХ

"Art &Technology Tohoku 2024" -ний гүйцэтгэх хорооны алба
И-мэйл: at-committee(AT)lk.cis.iwate-u.ac.jp 
УТАС: 019-621-6893,019-621-6569

▲Эхэнд очих