ART & Technology – Tohoku 2018 үзэсгэлэн шалгаруулалт


 
 ■ Уралдааны танилцуулга 

 Медиа-урлагийн ( media art ) төрөлд хамаарах бүтээлүүдийг төрлөөс нь хамааран интерактив, интерактив бус, дижитал технологийн бүтээлүүд гэж ангилан шалгаруулалтанд оролцуулна.

Уралдаанд оролцох

  бүтээл болон бүтээлийи танилцуулга болон демо хувилбарын (DVD, г.м ) хамт хүлээн авна. Интерактив болон дижитал технологийн бүтээлүүдийг үзэсгэлэн гарах өдөр биечлэн танилцуулж оролцохыг санал болгож байна

 Ангилал тус бүрд хамаарагдах бүтээлийн (цаашид “бүтээл” гэх) төрөл, сэдэв, бүтээлээ ирүүлэх хэлбэр зэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах бүлгүүдээс уншиж танилцана уу.

Интерактив графикийн бүтээл

  Интерактив бүтээлд дараахь төрлийн ажлууд хамрагдана. Үүнд: Компьютерийн тоглоом, MediaArt, Virtual Reality/Mixed Reality-ийн бүтээлүүд, робот, physical computing, динамик веб дизайн гэх мэт 

Интерактив бус бүтээл

 Интерактив бус төрөлд компьютерийн технологи хэрэглэн бүтээсэн зураг, кино, perspective drawing, design drawing, rendering, movie installation, анимаци, video, projection mapping , хүүхэлдэй кино зэрэг бүтээлүүд багтана. 

Дижитал технологийн шийдэлүүд

 Дижитал технологийн шийдлүүдэд дараах т өрлийн технологийн шийдэл, аргачлал, хэрэгсэлүүд хамрагдана. Үүнд: CG, CAD,CV, VFX, зураг боловсруулах, мэдээлэл дамжуулах технологи, дуу бичлэгийн технологи, мэдрэх (sensor) технологи, HI/VR төхөөрөмж, бодит хугацаанд (real-time) мэдээлэл боловсруулах болон дамжуулалтын технологи, дуурайлган загварчлах (simulation) технологи, дэлгэцийн технологи гэх мэт

( Нэмэлт тайлбар : Бүтээлээ биечлэн танилцуулах боломжгүй тохиолдолд уг бүтээлээр илэрхийлж байгаа гол санаа, дэвшүүлж байгаа асуудал, хэрэглэсэн технологи г.м-ийн талаар тодорхой тайлбарыг видео, танилцуулга хэлбэрээр явуулна уу)


 

▲Page top

Уралдаанд оролцох талаар

Оролцогч болон бүтээлд тавигдах үндсэн нөхцөл шаардлагууд

1.     Гадаад дотоодын ямар ч хүн, хамт олон, баг, байгууллага уралдаанд оролцох эрхтэй.

2.     Оролцогч нь хэд хэдэн бүтээлээр оролцох боломжтой.

3.     Бүтээлийг ирүүлэхдээ доор дурдсан “Уралдаанд оролцох хуудас” –ийг бөглөж хавсаргана.

4.     Бүтээлүүдийг электрон шуудангаар илгээнэ үү.

5.     Бүтээл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх шаардлагатай. Уг бүтээлийг туурвихад бусдын урлагийн бүтээл, кино, гэрэл зураг болон хөгжим гэх мэт-ийг хэрэглэсэн бол зохиогчоос зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

6.     Хэрэв хөндлөнгийн этгээдээс зохиогчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдол, шаардлага ирсэн болон төлбөр нэхэмжлэгдсэн нөхцөлд оролцогч бүх хариуцлагыг хүлээнэ. Уралдааныг зохион байгуулагч тал зохиогчийн эрхийн талаар ямар ч хариуцлага хүлээхгүй.

7.     Бүтээлийн агуулга, хэрэглэх төхөөрөмж, ажиллуулах дарааллын талаархи нэмэлт мэдээллийг шүүлт, шалгаруулалтын явцад асууж лавлана.

8.     Суурилуулахад хүндрэлтэй (хүнд хүчир, зардал - хүн хүч шаардсан, овор хэмжээ ихтэй, гэрэлтүүлгийн тусгай орчин шаардсан гэх мэт) бүтээлүүд, болон үзэсгэлэнгийн талбайг бохирдуулж, гэмтээж болзошгүй бүтээлүүдийг видео танилцуулга хэлбэрээр оролцуулна.

9.     Өндөр дуу авиа гаргах шаардлагатай бүтээлийг танилцуулах хэлбэр, нөхцөлийг урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.

10.  Үзэсгэлэнгийн танхимд компьютерийн сүлжээ байхгүй. 

Бүтээлээ бүpтгүүлэx талаар

Электрон бүртгэлийн систем доторх тусгайлсан шаардлагуудын жагсаав. Бүтээлээ бэлдэхийн өмнө дээрх шаардлагуудыг дахин лавлаж харна уу

(Нэмэлт тайлбар) : Бүтээлийн (кино, анимаци,зураг) хэмжээ 100MB-ээс бага , 3ураг: JPEG, GIF, PNG болон TSA форматтaй (1920x1080 пиксел дотор) байх ёстой. Kино, анимаци: 3 минутаас хэтрэхгүй бөгөөд VLC media player дээр тоглуулaх боломжтой, түүнээc гaднa, бүтээлийн баруун дээд буланд бүртгэлийн дугaaр (ID) харуулcан байх ёстой.

 

Үзэсгэлэнд тавиж харуулах талаар
 
### Thank you for your submission. Submission System was closed. ###

1.     Интерактив бус бүтээлийг прожектороор харуулна

2.     Интерактив болон дижитал технологийн бүтээлүүдийг танилцуулахад зориулж гэрэлтүүлэг бүхий нэг ширээ бэлтгэнэ(өргөн 80см, урт 80см орчим) . Бүтээлийг өөрсдийн компьютерийг ашиглан танилцуулна ( Хэрэв нэгээс илүү ширээ шаардлагатай бол “Уралдаанд оролцох хуудас” –нд захиалгаа өгнө үү) .

3.     Өндөр дуу авиа гаргах шаардлагатай бүтээлийг танилцуулах хэлбэр, нөхцөлийг урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ

4.     Үзэсгэлэнгийн танхимд компьютерийн сүлжээ байхгүй.

5.     Оролцогч нь үзэсгэлэнгийн зохион байгуулагч болон үзэгчдийн зүгээс гаргасан санал, гомдол, шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үүргийг хүлээнэ. Оpолцогч болон бүтээлийн талаархи аливаа гомдол шаардлагад уралдааныг зохион байгуулагч тал ямар ч хариуцлага хүлээхгүй.

Цагийн хуваарь

Бүтээлүүдийг 2018 оны 5-р сарын 7 (Даваа)–аас 2018 оны 6-р сарын 15 (Баасан) хүртэл хүлээн авна. Бүтээлийг 2018 оны 6-р сарын 15 (Баасан)-ыг дуустал дахин сайжруулж, засалт оруулж болно. Энэхүү үзэсгэлэн нь 2018 оны 7-р сарын 21(Бямба)-ний өдөр Иватэ Их Сургуулийн Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Факультетийн “Дизайн медиа технологын хамтын ажиллагааны студи” дээр зохион байгуулагдана.

Уралдаанд бүртгүүлсэн бүтээлтэй харьцах талаар

1.     Үзэсгэлэнд оролцохооp явуулсан бүтээлийг оролцогч талд буцаахгүй. Оролцогч нь бүтээлийнхээ нөөц хувь авч үлдсэн байх шаардлагатай. Үзэсгэлэнд оролцох үедээ авч ирсэн бүтээл болон материал, эд зүйлсийг бүрэн бүтэн байдлыг оролцогч өөрөө хариуцна.

2.     Бүтээл болон уралдаанд оролцохоор бүрдүүлсэн бусад бичиг баримт нь замдаа үрэгдэж алга болох эсвэл гэмтсэн тохиолдолд уралдааныг зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй.

3.     Шагнал авсан бүтээлийг уралдаан зохион байгуулагч өөрийн зохион байгуулсан бусад арга хэмжээ болон энэхүү үзэсгэлэн шалгаруулалтын дараа жилүүдийн сурталчилгаанд ашиглаж болно. Бусад зорилгоор ашиглах эрхгүй.

4.     Уралдааныг зохион байгуулагч тал бүтээлийг засаж өөрчилсөн мөн шүүж дүгнэхийн тулд болон дээр дурьдсан шалтгаанаас бусад шалтгаанаар бүтээлийг олноор хувилсан тохиолдолд зохих хариуцлагыг хүлээнэ.
 

Шилдэг бүтээлийг шалгаруулах дараалал

Үзэсгэлэнд тавиж харуулах талаар
 

1.     Шүүгчдийн анхан шатны үнэлгээг үндэслэн үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг шалгаруулна. Үзэсгэлэнгийн өдөр, үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулж дүгнэнэ. Үзэсгэлэнд биеэр оролцохоос өмнө комис нь таны интерактив бүтээлийг тайлбарласан видео болон бусад өөр материалуудыг явуулах хүсэлтийг илгээх болно.

2.     Шилдэг бүтээлийг шалгаруулж “Tэргүүн шагнал” болон “Дэд шагнал“олгоно. Tүүнчилэн “Tусгай шагнал” болон баклаварын oюyтнуудын бүтээлүүдээс шалгаруулан “Урамшуулаx шагнал” олгох тохиолдол байна

3.     Шилдэг бүтээлийн шалгаруулалтын дүнг үзэсгэлэн болох өдөр нийтэд мэдэгдэж, улмаар「ART& TECHNOLOGY TOHOKU 2018」вэб хуудсанд дүнг байрлуулна

4.    Шалгарсан бүтээл болон бүтээлийн үзэсгэлэнгийн хөтөлбөрийг удахгүй танилцуулна

5.     Шалгарсан бүтээлийн үзэсгэлэн болон шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг хүссэн хүн бүр чөлөөтэй (үнэгүй) үзэж танилцах боломжтой

 

Шүүгчдийн зөвлөл

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг хүлээн авч, шалгаруулах үйл ажиллагааг Art & Technology судалгааны нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд удирдан зохион байгуулна.
 

Уралдааныг зохион байгуулагч

Tohoku мужийн Art & Technology судалгааны нийгэмлэг,”Art & Technology Tohoku 2018”удирдан зохион байгуулаx kомиcc

дарга: Takuya Akashi, Kenta Motomura

орлогч дарга: Tadahiro Fujimoto
гишүүд : Tohoku мужийн удирдлагын гишүүд
(http://www-cg.cis.iwate-u.ac.jp/as-tohoku/index.html
 Sorry, in Japanese)

 Лавлах хаяг

「ART& TECHNOLOGY TOHOKU 2018」Хариуцах ажилтан
E-Mail
at-committee(AT)lk.cis.iwate-u.ac.jp(in Japanese or English only)