Урлаг, Шинжлэх Ухааны Нийгэмлэг - Тохоку салбараас медиа-урлагийн шилдэг бүтээлүүд болоод медиа урлагт хэрэглэгдэх технологуудийг таниулах, суртчилах зорилгоор доорх төрлүүдийн бүтээлүүдийг хамруулсан уралдааныг зохион байгуулна.
Тэмцээн нь интерактив ба интерактив бус, медиа урлаг дах дижитал технологийн шийдэл гэсэн ангиллаар бүтээл хүлээн авах бөгөөд шинэ төрлийн короно вирусын(COVID-19) улмаас энэ жил онлайн болон өөрийн биеэр оролцох гэсэн хосолсон байдлаар зохион байгуулагдана. Онлайнаар бүтээлийн илгээгчдийн хувьд зураг, хөдөлгөөнт зураг, видео (бүтээлийн тайлбар+бүтээлийн үзүүлэн) байна. Харин өөрийн биеэр оролцох оролцогчдын хувьд бүтээл нь интерактив, дижитал технологийн бүтээл байх бөгөөд оролцогчид үзэсгэлэн болох өдөр, газарт өөрийн биеэр бүтээлээ танилцуулна. Мөн нөхцөл байдлаас шалтгаалан тэмцээн зөвхөн онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж болно. Ангилал тус бүрд хамаарах бүтээлүүдийн жишээг доор үзүүлэв. Хүлээн авах бүтээл нь доорх жагсаалтаар хязгаарлагдахгүй.
Интерактив контент ба интерактив системүүд: тоглоом, медиа бүтээл, VR/MR контент, робот, интерактив төхөөрөмж ашигласан бүтээл, физик тооцоолол, веб дизайн,...
Дижитал технологи ашиглан бүтээсэн зураг, видео контент, компьютер график, алслалттай зураг, дизайны зураг, рэндэр, хөдөлгөөнт дүрс, видео, проекцын зураглал,...
Бүтээл туурвихад хэрэглэгддэг дижитал технологиуд болон хэрэгслүүд:
Үүнд CG, CAD, CV, VFX, зураг болон дүрс боловсруулалт, харилцаа холбооны технологи, мэдрэгч технологи, дууны технологи, HI/VR төхөөрөмж, real-world интерфейс, симуляцийн технологи, дүрслэх технологи, дэлгэцийн технологи гэх мэт...
(Тайлбар: Хэрэв тухайн бүтээл нь танилцуулга эсвэл үзүүлэнгүй бол бэлдсэн видео, зураг гэх мэт зүйлсээр нь гол санааг нь ойлгохыг зориорой.)
Тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл.
Үзэсгэлэнгийн үеэр үзүүлэн тавигдаагүй, дэлгэгдээгүй бүтээлүүдийг онлайнаар үзүүлэх болно. Оролцогчийн илгээсэн холбоос болон тамнайл зураг ашиглан бүтээлийг үзэх боломжийг бүрдүүлж, Art & Technology Tohoku 2023 портал хуудсанд байрших болно. Мөн түүнчлэн бид эдгээр бүтээлүүдийг үзэсгэлэнгийн талбайд үзүүлэхээр төлөвлөж байна
###Thank you for your submission. Submission System was closed.###
Интерактив бус бүтээл (Зураг)
Тамнайл зураг болон бүтээл байршсан URL link.
Интерактив бус бүтээл (Видео)
Тамнайл зураг болон бүтээл байршсан URL link.
Жич: Эхний 3 минут шалгаруулалтад ашиглагдана.
Интерактив бүтээл (танилцуулгагүй / үзэсгэлэнд үзүүлэх)
Дижитал технологи (танилцуулгагүй / үзэсгэлэнд үзүүлэх)
Тамнайл зураг, бүтээлийн тайлбар, бичлэгтэй URL.
Жич: Бүтээлийн тайлбар болон үзүүлэнг бичлэгэндээ багтаана үү. Эхний 3 минут шалгаруулалтад ашиглагдана.
Интерактив бүтээл (танилцуулга, үзэсгэлэнд үзүүлэх)
Дижитал технологи (танилцуулга, үзэсгэлэнд үзүүлэх
Тамнайл зураг, бүтээлийн тайлбар, дэлгэрэнгүй тайлбарласан үзүүлэн PDF.
※Бүртгүүлсэн тамнайл зураг болон URL нь үзэсгэлэнгийн үеэр Art
&Technology Tohoku 2023 портал сайтад холбоос хаяг болон ашиглагдах
болно. Бичлэг тоглуулахад хялбар болгох үүднээс YouTube-д байршуулах
эсвэл татаж авна уу!
※Тамнайл зураг нь 1280 хэвтээ, 720 босоо хэмжээтэй JPG файл байна. (Тохиромжтой байлгах үүднээс хэмжээ өөрчлөгдөж болно.)
Бүртгэл эхлэх: 2023 оны 5 сарын 8 (Даваа)
Бүртгэл дуусах: 2023 оны 6 сарын 9 (Баасан) >>2023 оны 6 сарын 20 (Мягмар)
Үзэсгэлэн 2023 оны 7 сарын 15 (Бямба)-д Япон улсын Иватэ Их Сургуулийн Шинжлэх ухаан, Инженерийн Тэнхимийн Дизайн, Медиа Технологийн Хамтын Ажиллагааны Студид зохион
байгуулагдана
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг хүлээн авч, шалгаруулах үйл ажиллагааг Art & Technology судалгааны нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд удирдан зохион байгуулна.
The Art & Technology Tohoku 2023 -ийн гүйцэтгэх зөвлөл
Тэргүүн: Такуя Акаши
Дэд тэргүүн: Кента Мотомура
Хорооны гишүүд Тохоку салбарын хариуцлагатнууд
"Art &Technology Tohoku 2023" гүйцэтгэх хорооны ажлын алба
E-Mail: at-committee(AT)lk.cis.iwate-u.ac.jp
TEL: 019-621-6464,019-621-6569