Япон улсын Урлаг, Шинжлэх Ухаан Технологийн нийгэмлэг (JSAT)-ийн Тохокү дахь салбараас Media-Art бүтээл туурвих технологиудыг таниулах, шилдэг бүтээлүүдийг шалгаруулах зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулна. .
###Оролцсонд баярлалаа. Бүртгэл хаагдсан.###
"Art & Technology Tohoku 2022" -д оролцохыг хүсвэл энд дарна уу.
Оролцогчид интерактив ба интерактив бус бүтээл, дижитал технологийн шийдэл гэсэн номинациудад бүтээлээ ирүүлэх боломжтой бөгөөд бүтээлийг зураг, хөдөлгөөнт зураг, видео (бүтээлийн тайлбар+бүтээлийн үзүүлэн) гэсэн хэлбэрүүдээр хүлээн авна. Номинаци тус бүрт хамаарах бүтээлүүдийн жишээг оруулав. Хүлээн авах бүтээлийг дараах жагсаалтаар хязгаарлахгүй болно. Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ын халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний улмаас уралдааныг онлайнаар зохион байгуулна.
Интерактив контент болон интрактив системүүд: Компьютерийн тоглоом, MediaArt, Virtual Reality/Mixed Reality-ийн бүтээлүүд, робот, physical computing, динамик веб дизайн гэх мэт...
Дижитал технологийг ашиглан бүтээсэн зураг, видео контент: компьютер график, перспектив зураг, загвар зураг, рэндэрлэлт, видео суурилуулах (Video installation), хөдөлгөөнт дүрс, видео, проекшн мафинг гэх мэт...
Бүтээл туурвихад хэрэглэгддэг дижитал технологиуд болон хэрэгслүүд: Үүнд CG, CAD, CV, VFX, зураг болон дүрс боловсруулалт. харилцаа холбооны технологи, мэдрэгч технологи, дууны технологи, HI/VR төхөөрмж, real-world интерфэйс, симуляцийн технологи, дүрслэх технологи, дэлгэцийн технологи гэх мэт.
Өөрийн туурвисан бүтээлийн зураг эсвэл видео файлыг серверт
байршуулж, файлд хандах URL хаяг болон бүтээлийнхээ агуулгыг
харуулсан хураангуй (thumbnail) зургийг илгээнэ.
### Thank you for your submission. Submission System was closed. ###
Бүтээлээ илгээхэд шаарлагатай зүйлсийг номинаци тус бүрээр дор дурьдав.
Интерактив бус бүтээл ( Зураг ): Хураангуй зураг болон бүтээлд хандах URL хаяг
Интерактив бус бүтээл ( Хөдөлгөөнт зураг ): Хураангуй зураг болон бүтээлд хандах URL хаяг
Жич: Шалгаруулалтанд бүтээлийн эхний 3 минутын видеог ашиглана
Интерактив бүтээл: Хураангуй зураг болон бүтээлд хандах URL хаяг
Жич: Бүтээлийн тайлбар болон үзүүлэнг оруулсан байх шаардлагатай бөгөөд шалгаруулалтанд бүтээлийн эхний 5 минутын видеог ашиглана.
Дижитал технологийн шийдэл: Хураангуй зураг болон бүтээлд хандах URL хаяг
Жич: Бүтээлийн тайлбар болон үзүүлэнг оруулсан байх шаардлагатай бөгөөд шалгаруулалтанд бүтээлийн эхний 5 минутын видеог ашиглана.
※Уралдаанд ирүүлсэн хураангуй зураг болон URL хаягийг "Art &
Technology Tohoku 2022"-ийн портал сайт дээр байршуулж тус уралдааны
үеэр зохион байгуулагдах үзэсгэлэнд бүтээлүүдийг нийтэд үзүүлэх
зорилгоор ашиглах болно.
※Хураангуй зураг нь “jpg” форматтай, 1280 (өргөн) × 720 (өндөр) хэмжээтэй байна. ( Зохион байгуулагчдын зүгээс тухайн нөхцөл байдалдаа тохируулж ирүүлсэн зургийн хэмжээг өөрчилж болно.)
Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ын халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний улмаас энэ жилийн үзэсгэлэнг онлайнаар зохион байгуулахаар болсон. Үзэсгэлэнг Art & Technology Tohoku 2022"-ийн портал сайт дээр байрлуулах бөгөөд оролцогчдын бүтээлийг хураангуй зураг болон бүтээлд хандах URL хаягийг ашиглан үзэх боломжтой.
Бүтээл хүлээн авч эхлэх хугацаа: 2022.07.04
Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа:2022.08.01
Урьдчилсан шалгаруулалтын хугацаа (Оролцогч хэт олон бол):2022.09.11~2022.09.30
Шалгаруулалт хийх хугацаа:2022.09.01~2022.09.15
Үзэсгэлэн гаргах хугацаа:2022.09.01~2022.09.30 >>2022.10.15
Шалгарсан бүтээлийг зарлах хугацаа:2022.09.23 >>2022.9.30
Уралдаан зохион байгуулах газар: Вэб сайт
Шалгаруулалтыг "Art & Technology Tohoku 2022" гүйцэтгэх хороо хариуцан гүйцэтгэнэ.
Урлаг, Шинжлэх Ухааны Нийгэмлэг - Тохоку салбар「"Art & Technology Tohoku 2022" Гүйцэтгэх хороо
Гүйцэтгэх хорооны дарга Такуяа Акаши
Дэд дарга
Хорооны гишүүд Тохоку салбарын гишүүд
"Art & Technology Tohoku 2022" гүйцэтгэх хорооны ажлын алба
E-Mail: at-committee(AT)lk.cis.iwate-u.ac.jp
TEL: 019-621-6464,019-621-6569