■ Удирдамж 

Урлаг, Шинжлэх Ухааны Нийгэмлэг - Тохоку салбараас медиа-урлагийн шилдэг бүтээлүүд болоод медиа урлагт хэрэглэгдэх технологуудийг таниулах, суртчилах зорилгоор доорх төрлүүдийн бүтээлүүдийг хамруулсан уралдааныг зохион байгуулна.

■ ОРОЛЦОХ ХҮСЭЛТ

###Thank you for your participation. Registration is now closed.###

"Art & Technology Tohoku 2021" -д оролцохыг хүсвэл энд дарна уу.


■ Уралдаанд оролцох бүтээлүүд

Урлаг, шинжлэх ухааны нийгэмлэгийн хойд бүсийн (Тохоку) салбараас медиа-урлагийн төрөлд хамаарах дараах гурван чиглэлийн бүтээлүүдээр оролцохыг урьж байна. Үүнд интерактив бүтээл, интерактив бус бүтээл болоод дижитал технологуудыг хамаарна. Оролцох бүтээлүүдийг бодитоор болон танилцуулах видео хэлбэрээр хүлээн авна. Интерактив бүтээл болоод дижитал технологуудыг үзэсгэлэн гарах өдөр оролцогчыг биечлэн танилцуулж оролцохыг тэмцээн зохион байгуулагчдын зүгээс хүсдэг. Ангилал тус бүрд дээр тодорхой бүтээлийн (бүтээл, технологи) жишээг дор дурьдлаа. Гэхдээ уг жишээгээр хязгаарлагдах албагүй болно.

◆Интерактив бүтээл:

 Интерактив контент болон интрактив системүүд: Компьютерийн тоглоом, MediaArt, Virtual Reality/Mixed Reality-ийн бүтээлүүд, робот, physical computing, динамик веб дизайн гэх мэт...

◆Интерактив бус бүтээл:

 Дижитал технологийг ашиглан бүтээсэн зураг, видео контент: компьютер график, перспектив зураг, загвар зураг, рэндэрлэлт, видео суурилуулах (Video installation), хөдөлгөөнт дүрс, видео, проекшн мафинг гэх мэт...

◆Дижитал технологийн шийдэлүүд:

 Бүтээл урлахад хэрэгтэй ашигтай дижитал технологи, хэрэгсэлүүд хийгээд эдгээр хэрэгсэл нь ашиг тустай нь шалгагдсан байх: CG, CAD, CV, VFX, зураг болон видео боловсруулалт, холбоо болон мэдээлэл дамжууллын технологи, дуу бичлэгийн технологи, мэдрэгчийн (sensor) технологи, HI/VR төхөөрөмж, бодит ертөнцийн интерфейс, физик тооцоолол, симуляцийн технологи, дүрслэх технологи, дэлгэцийн технологи гэх мэт...

▲Эхэнд очих

■ Уралдааны удирдамж

◆Оролцогч болон бүтээлд тавигдах үндсэн нөхцөл шаардлагууд

Өөрийн бүтээлийн зураг эсвэл видео файлыг өөрсдийн ашигладаг сервер дээрээ байрлуулж, файлд нэвтрэх URL хаягийг бидэнд мэдэгдэнэ үү. Түүнчлэн, ажлынхаа агуулгыг харуулсан илтгэл (thumbnail) зургийг бидэнд илгээнэ үү.

  1. Гадаад дотоодын ямар ч хүн, хамт олон, баг, байгууллага тус уралдаанд оролцох эрхтэй.
  2. Оролцогч нь хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой.
  3. Бүтээлийг ирүүлэхдээ доор дурдсан холбоосоор илгээнэ.
  4. Бүтээл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх шаардлагатай. Уг бүтээлийг туурвихад бусдын бүтээл, кино, гэрэл зураг болон хөгжим зэргийг хэрэглэсэн бол зохиогчоос зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  5. Хэрэв хөндлөнгийн этгээдээс зохиогчийн эрхийг зөрчсөн тухай санал гомдол ирсэн тохиолдолд оролцогч тал бүх хариуцлагыг хүлээнэ. Уралдааныг зохион байгуулагч тал зохиогчийн эрхийн талаар ямар ч хариуцлага хүлээхгүй.

◆Хэрхэн бүтээлээ илгээх тухайд:

### Thank you for your submission. Submission System was closed. ###

Интерактив бус бүтээл(Зурган)
 Илгээх зүйлс:Илтгэл (thumbnail) зураг болон зурган бүтээлд хандах холбоос (URL)

Интерактив бус бүтээл(Видео)
 Илгээх зүйлс:Илтгэл зураг болон видео бүтээлд хандах холбоос (URL)
 Жич: Шалгуурт бүтээлийн эхний 3 минутын видеог хэрэглэнэ.

Интерактив бүтээл
 Илгээх зүйлс:Илтгэл зураг болон видео бүтээлд хандах холбоос (URL)
 Жич: Бүтээлийн тайлбар болон демо-г оруулсан байх. Шалгуурт бүтээлийн эхний 5 минутын видеог хэрэглэнэ.

Дижитал технологи
 Илгээх зүйлс:Илтгэл зураг болон видео бүтээлд хандах холбоос (URL)
 Жич: Бүтээлийн тайлбар болон демо-г оруулсан байх. Шалгуурт бүтээлийн эхний 5 минутын видеог хэрэглэнэ.

※Уралдаанд оролцохоор ирүүлсэн илтгэл зураг, холбоос (URL) хаягийг үзэсгэлэнгийн үеэр "Art & Technology Tohoku 2021"-ийн портал сайт дээр бүтээлүүдийг харуулахад ашиглах болно.
※Илтгэл зураг нь "jpg" форматтай байх бөгөөд хэмжээ нь 1280 өргөн, 720 өндөртэй байна. (Зарим тохиолдолд зохион байгуулагчийн зүгээс тухайн нөхцөл байдалд тохируулж ирүүлсэн зургийн хэмжээг нь өөрчилдөг)

◆Бүтээлүүдийг үзүүлэх тухай

Энэ жил шинэ төрлийн коронавирусын халдвар (COVID-19) -тай холбогдуулан уралдааны үзэсгэлэнг онлайнаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл бүтээлүүд интернет сүлжээнд тавигдах болно. Бид оролцогчидын ирүүлсэн илтгэл зураг, бүтээлийг харуулах линк ашиглан оролцогч бүрийн бүтээлийг үзэх боломжтой "Art & Technology Tohoku 2021" портал сайтыг бэлтгэх болно.

◆Хуваарь

Коронавирусын (COVID-19) халдварын тархалтыг харгалзан өргөдөл хүлээн авах, интерактив бус бүтээл илгээх хугацааг сунгахаар шийдлээ. Тиймээс бүтээлүүдийг нийтэд танилцуулах хугацаа мөн хойшилсон болно. Шинэ хуваарь дараах байдалтай байна.

Оролцох хүсэлтийг хүлээн авч эхлэх огноо: 2021.05.21 (Ба)
Хүсэлт, бүтээл авах эцсийн хугацаа:2021.07.09 (Ба)  >>2021.09.10 (Ба)
Туршилтын хугацаа (оролцогч олон үед):2021.07.10 (Бя)~2021.07.31(Бя) >>2021.09.11 (Бя) ~2021.09.30日(Пү)
Бүтээлүүдийг нийтэд үзүүлэх хугацаа: 2021.08.01 (Ня)~2021.08.31(Мя) >>2021.10.01 (Ба)~2021.10.31(Ня)
new!Шалгарсан бүтээлийг зарлах(видео хэлбэрээр цацагдана): 2021.08.16 (Да) >>2021.10.18 (Да)>>2021.10.22 (Ба)
Арга хэмжээ болох газар: Өөрийн вэб хуудас

 

                    

 

▲Эхэнд очих

■ Шилдэг бүтээлийг шалгаруулж, зарлах

  1. Шүүглт: Шүүгчид бүтээлийг нэг бүрчлэн үзэж шалгаруулна.
  2. Шагнал: Бүтээл болон технологиос "Шилдгийн шилдэг", "Шилдэг" гэсэн бүтээлүүдийг шалгаруулна. Нэмж дурдахад "Шүүгчийн тусгай шагнал" зэрэг тусгай шагнал тодруулах тохиолдол байдаг.
  3. Шагналт бүтээлүүдийн зарлах тухайд: Одоогоор танилцуулах аргыг хэлэлцэж байна. Шийдвэр гармагц бид танд мэдэгдэх болно.
▲Эхэнд очих

■ Шүүгчдийн зөвлөл

Шалгаруулалтыг "Art & Technology Tohoku 2021" гүйцэтгэх хороо хариуцан гүйцэтгэнэ.


▲Эхэнд очих

■ Уралдааныг зохион байгуулагч

Урлаг, Шинжлэх Ухааны Нийгэмлэг - Тохоку салбар「"Art & Technology Tohoku 2021" Гүйцэтгэх хороо
Гүйцэтгэх хорооны дарга      Такуяа Акаши
Дэд дарга  
Хорооны гишүүд  Тохоку салбарын хариуцлагатнууд

▲Эхэнд очих

■ Холбоо барих хаяг

"Art & Technology Tohoku 2021" гүйцэтгэх хорооны ажлын алба
E-Mail: at-committee(AT)lk.cis.iwate-u.ac.jp 
TEL: 019-621-6464,019-621-6569

▲Эхэнд очих