Art&Technology Tohoku 2010
(Japanese) (Chinese)
(English)
Recent contest pages
and award-winning works are here.
Art & Technology судалгааны нийгэмлэгээс компьютерийн график, анимаци болон компьютер ашиглан хийсэн урлаг, уран сайхны бүтээл, түүнийг бүтээхэд зориулагдсан хэрэгсэл, аргачлал, технологи шалгаруулах зорилгоор дараах төрлийн бүтээлүүдийн уралдаан зарлаж байна.
Уралдаанд оролцох бүтээлүүдийг төрлөөс нь хамааран интерактив болон интерактив бус, технологийн шинэлэг бүтээлийг дижитал технологийн бүтээлүүд гэж ангилан шалгаруулалтанд оролцуулна. Интерактив болон дижитал технологийн бүтээлүүдийг үзэсгэлэн гарах өдөр биечлэн танилцуулж оролцохыг санал болгож байна. Ангилал тус бүрд хамаарагдах бүтээлийн (цаашид “бүтээл” гэх) төрөл, сэдэв, бүтээлээ ирүүлэх хэлбэр зэргийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг дараах бүлгүүдээс уншиж танилцана уу.
Интерактив графикийн бүтээлүүдийг тэдгээрийн демо хувилбар (видео файл, DVD, г.м) болон тайлбарын хамт ирүүлэхийг хүсэж байна. Оролцогч нь бүтээлээ үзэсгэлэн шалгаруулалтын өдөр биечлэн танилцуулж тайлбарлана. Интерактив графикийн бүтээлд дараахь төрлийн ажлууд хамрагдана. Үүнд: Компьютерийн тоглоом, MediaArt, Virtual Reality/Mixed Reality-ийн бүтээлүүд, робот, динамик веб дизайн гэх мэт
Компьютер болон дижитал технологи ашиглан урласан бүтээлүүд энэхүү ангилалд хамрагдана. Оролцох бүтээлийг танилцуулга болон демо хувилбарын ( видео файл, DVD, г.м ) хамт хүлээн авна. Интерактив бус урлаг уран сайхны бүтээлд дараах төрлийн туурвилуудыг хамруулна. Үүнд: Хөдөлгөөнт бус: Компьютер график, бүх төрлийн дизайн (Graphics, Product, Arhitecture, Landscape гэх мэт. Хөдөлгөөнт: анимаци – хөдөлгөөнт дүрс, кино гэх мэт.
Дижитал технологийн шийдлүүдэд дараах төрлийн технологийн шийдэл, аргачлал, хэрэгсэлүүд хамрагдана. Үүнд: CG, CAD,CV, VFX, зураг боловсруулах, мэдээлэл дамжуулах технологи, дуу бичлэгийн технологи, мэдрэх (sensor) технологи, HI/VR төхөөрөмж, бодит хугацаанд (real-time) мэдээлэл боловсруулах болон дамжуулалтын технологи, дуурайлган загварчлах (simulation) технологи, дэлгэцийн технологи гэх мэт.
1. Гадаад дотоодын ямар ч хүн, хамт олон, баг, байгууллага уралдаанд оролцох эрхтэй.
2. Оролцогч нь хэд хэдэн бүтээлээр оролцох боломжтой.
3. Бүтээлийг ирүүлэхдээ доор дурдсан “Уралдаанд оролцох хуудас” –ийг бөглөж хавсаргана.
4. 5MB-аас ихгүй хэмжээтэй файлд багтах бүтээлүүдийг электрон шуудангаар илгээнэ үү.
5. Бүтээл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх шаардлагатай. Уг бүтээлийг туурвихад бусдын урлагийн бүтээл, кино, гэрэл зураг болон хөгжим гэх мэт-ийг хэрэглэсэн бол зохиогчоос зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
6. Хэрэв хөндлөнгийн этгээдээс зохиогчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдол, шаардлага ирсэн болон төлбөр нэхэмжлэгдсэн нөхцөлд оролцогч бүх хариуцлагыг хүлээнэ. Уралдааныг зохион байгуулагч тал зохиогчийн эрхийн талаар ямар ч хариуцлага хүлээхгүй.
7. Бүтээлийн агуулга, хэрэглэх төхөөрөмж, ажиллуулах дарааллын талаархи нэмэлт мэдээллийг шүүлт, шалгаруулалтын явцад асууж лавлана.
8. Суурилуулахад хүндрэлтэй (хүнд хүчир, зардал - хүн хүч шаардсан, овор хэмжээ ихтэй, гэрэлтүүлгийн тусгай орчин шаардсан гэх мэт) бүтээлүүд, болон үзэсгэлэнгийн талбайг бохирдуулж, гэмтээж болзошгүй бүтээлүүдийг видео танилцуулга хэлбэрээр оролцуулна.
9. Өндөр дуу авиа гаргах шаардлагатай бүтээлийг танилцуулах хэлбэр, нөхцөлийг урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.
10. Оролцогч нь үзэсгэлэнгийн зохион байгуулагч болон үзэгчдийн зүгээс гаргасан санал, гомдол, шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үүргийг хүлээнэ. Оpолцогч болон бүтээлийн талаархи аливаа гомдол шаардлагад уралдааныг зохион байгуулагч тал ямар ч хариуцлага хүлээхгүй.
11. Үзэсгэлэнгийн танхимд компьютерийн сүлжээ байхгүй.
Бүтээлийг хүлээн авч эхлэх огноо: 2010 оны 4 сарын 7-ны өдөр
Бүтээлийг шалгаруулах үйл ажиллагаа: 2010 оны 6 сарын 5-ны өдөр
Уралдаанд ололцлох бүтээлийг 5-р сарын 6-ны өдрийг дуустал хүлээж авах тул өөрийн бүтээлээ илгээнэ үү. Танд амжилт хүсье.
Үзэсгэлэн зохион байгуулагдах газар: Аиина, Ивате мужийн Мэдээлэл
Солилцооны Төв, Япон улс.
1. Үзэсгэлэнд оролцохооp явуулсан бүтээлийг оролцогч талд буцаахгүй. Оролцогч нь бүтээлийнхээ нөөц хувь авч үлдсэн байх шаардлагатай. Үзэсгэлэнд оролцох үедээ авч ирсэн бүтээл болон материал, эд зүйлсийг бүрэн бүтэн байдлыг оролцогч өөрөө хариуцна.
2. Бүтээл болон уралдаанд оролцохоор бүрдүүлсэн бусад бичиг баримт нь замдаа үрэгдэж алга болох эсвэл гэмтсэн тохиолдолд уралдааныг зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй.
3. Шагнал авсан бүтээлийг уралдаан зохион байгуулагч өөрийн зохион байгуулсан бусад арга хэмжээ болон энэхүү үзэсгэлэн шалгаруулалтын дараа жилүүдийн сурталчилгаанд ашиглаж болно. Бусад зорилгоор ашиглах эрхгүй.
4.
Уралдааныг зохион байгуулагч тал бүтээлийг засаж өөрчилсөн мөн шүүж
дүгнэхийн тулд болон дээр дурьдсан шалтгаанаас бусад шалтгаанаар бүтээлийг
олноор хувилсан тохиолдолд зохих хариуцлагыг хүлээнэ.
5MB-аас ихгүй хэмжээтэй файлд багтах бүтээлүүдийг электрон шуудангаар илгээж болно. Электрон шуудангаар илгээхдээ , [ART& TECHNOLOGY TOHOKU 2010 CONTEST- APPLICATION] гэсэн гарчиг тавьж, доорхи хаягаар илгээнэ үү.
Электрон шуудангийн хаяг:
at-office@ ( @ тэмдэгийн дараа lk.cis.iwate-u.ac.jp гэж залгаж бичнэ )
Уралдаанд оролцох хуудасыг дараахь линкээс файлын форматыг сонгон татаж
авна уу. ()
(Word) (PDF) (TXT) (Уралдаанд
оролцох хуудсаа электрон шуудангаар илгээхдээ ТХТ форматаар бөглөн
илгээнэ үү)
1. Бүтээлүүдийг ангилал бүрээр нэгтгэн шүүгчийн бүрэлдэхүүн шалгаж дүгнэнэ.
2. Ангилал бүрд шилдэг 2 бүтээлийг шалгаруулж 1,2 дураар байр эзлүүлж шагнал олгоно.
3. Шилдэг бүтээлийн шалгаруулалтын дүнг үзэсгэлэн болох өдөр нийтэд мэдэгдэж, улмаар「ART& TECHNOLOGY TOHOKU 2010 」вэб хуудсанд дүнг байрлуулна.
4. Шүүгчдийн анхан шатны үнэлгээг үндэслэн үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг шалгаруулна.
5. Шалгарсан бүтээлийн үзэсгэлэн болон шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг хүссэн хүн бүр чөлөөтэй (үнэгүй) үзэж танилцах боломжтой.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг хүлээн авч, шалгаруулах үйл ажиллагааг Art & Technology судалгааны нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд удирдан зохион байгуулна.
Доктор, дэд профессор Осама Халаби (Ивате их сургууль)
Доктор, профессор Кентаро Мотомура (Ивате их сургууль)
Доктор, профессор Коуичи Конно (Ивате их сургууль)
Art & Technology судалгааны нийгэмлэг (Нийгэмлэгийн тэргүүн Доктор, профессор Норишигэ Чиба - Ивате их сургууль)
Ивээн тэтгэгч байгууллагууд: Art Forum, Ивате их сургуулийн Инженерийн факультетийн Дизайн Медиагийн Инженерчлэлийн салбар.
Japan. 020-8551. Iwate ken, Morioka shi, Ueda 4-3-5, Iwate University, Engineering Faculty, Department of Information Systems.
「ART& TECHNOLOGY TOHOKU 2010 」
Хариуцах ажилтан: профессор Коуичи Конно
E-Mail: at-office@
( @ тэмдэгийн дараа lk.cis.iwate-u.ac.jp гэж залгаж бичнэ )
TEL: 019-621-6476
FAX: 019-621-6476
URL: http://www-cg.cis.iwate-u.ac.jp/AT2010/