Art&Technology Tohoku 2011
(Japanese)
(Chinese)
(English)
Recent contest pages
and award-winning works are here.
Art & Technology нийгэмлэгээс медиа-урлаг технологийн чиглэлээр урлагийн бүтээл, компьютер ашиглан хийсэн урлаг, уран сайхны бүтээл болон түүнийг бүтээж туурвихад зориулагдсан хэрэгсэл, аргачлал, технологи шалгаруулах зорилгоор дараах уралдааныг зарлаж байна.
Медиа-урлагийн
( media art ) төрөлд хамаарах бүтээлүүдийг төрлөөс нь хамааран
интерактив, интерактив бус, дижитал технологийн бүтээлүүд гэж ангилан
шалгаруулалтанд оролцуулна.
Уралдаанд оролцох бүтээл
болон бүтээлийn танилцуулга болон демо хувилбарын (DVD, г.м
)
хамт хүлээн авна. Интерактив болон дижитал технологийн бүтээлүүдийг
үзэсгэлэн гарах өдөр биечлэн танилцуулж оролцохыг санал болгож байна.
Ангилал тус бүрд хамаарагдах бүтээлийн (цаашид “бүтээл” гэх) төрөл, сэдэв, бүтээлээ ирүүлэх хэлбэр зэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах бүлгүүдээс уншиж танилцана уу.
Интерактив бүтээлд дараахь төрлийн ажлууд хамрагдана. Үүнд: Компьютерийн тоглоом, MediaArt, Virtual Reality/Mixed Reality-ийн бүтээлүүд, робот, physical computing, динамик веб дизайн гэх мэт
Интерактив
бус төрөлд компьютерийн технологи хэрэглэн бүтээсэн зураг, кино,
perspective drawing, design drawing, rendering, movie installation,
анимаци, video, projection mapping , хүүхэлдэй кино зэрэг бүтээлүүд
багтана.
Дижитал технологийн шийдлүүдэд дараах төрлийн технологийн шийдэл, аргачлал, хэрэгсэлүүд хамрагдана. Үүнд: CG, CAD,CV, VFX, зураг боловсруулах, мэдээлэл дамжуулах технологи, дуу бичлэгийн технологи, мэдрэх (sensor) технологи, HI/VR төхөөрөмж, бодит хугацаанд (real-time) мэдээлэл боловсруулах болон дамжуулалтын технологи, дуурайлган загварчлах (simulation) технологи, дэлгэцийн технологи гэх мэт.
( Нэмэлт тайлбар : Бүтээлээ биечлэн танилцуулах боломжгүй тохиолдолд уг бүтээлээр илэрхийлж байгаа гол санаа, дэвшүүлж байгаа асуудал, хэрэглэсэн технологи г.м-ийн талаар тодорхой тайлбарыг видео, танилцуулга хэлбэрээр явуулна уу)
1. Гадаад дотоодын ямар ч хүн, хамт олон, баг, байгууллага уралдаанд оролцох эрхтэй.
2. Оролцогч нь хэд хэдэн бүтээлээр оролцох боломжтой.
3. Бүтээлийг ирүүлэхдээ доор дурдсан “Уралдаанд оролцох хуудас” –ийг бөглөж хавсаргана.
4. 5MB-аас ихгүй хэмжээтэй файлд багтах бүтээлүүдийг электрон шуудангаар илгээнэ үү.
5. Бүтээл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх шаардлагатай. Уг бүтээлийг туурвихад бусдын урлагийн бүтээл, кино, гэрэл зураг болон хөгжим гэх мэт-ийг хэрэглэсэн бол зохиогчоос зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
6. Хэрэв хөндлөнгийн этгээдээс зохиогчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдол, шаардлага ирсэн болон төлбөр нэхэмжлэгдсэн нөхцөлд оролцогч бүх хариуцлагыг хүлээнэ. Уралдааныг зохион байгуулагч тал зохиогчийн эрхийн талаар ямар ч хариуцлага хүлээхгүй.
7. Бүтээлийн агуулга, хэрэглэх төхөөрөмж, ажиллуулах дарааллын талаархи нэмэлт мэдээллийг шүүлт, шалгаруулалтын явцад асууж лавлана.
8. Суурилуулахад хүндрэлтэй (хүнд хүчир, зардал - хүн хүч шаардсан, овор хэмжээ ихтэй, гэрэлтүүлгийн тусгай орчин шаардсан гэх мэт) бүтээлүүд, болон үзэсгэлэнгийн талбайг бохирдуулж, гэмтээж болзошгүй бүтээлүүдийг видео танилцуулга хэлбэрээр оролцуулна.
1. Интерактив бус бүтээлийг прожектороор харуулна.
2. Интерактив болон дижитал технологийн бүтээлүүдийг танилцуулахад зориулж гэрэлтүүлэг бүхий нэг ширээ бэлтгэнэ. Бүтээлийг өөрсдийн компьютерийг ашиглан танилцуулна ( Хэрэв нэгээс илүү ширээ шаардлагатай бол “Уралдаанд оролцох хуудас” –нд захиалгаа өгнө үү).
3. Өндөр дуу авиа гаргах шаардлагатай бүтээлийг танилцуулах хэлбэр, нөхцөлийг урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.
4. Үзэсгэлэнгийн танхимд компьютерийн сүлжээ байхгүй.
5. Оролцогч нь үзэсгэлэнгийн зохион байгуулагч болон үзэгчдийн зүгээс гаргасан санал, гомдол, шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үүргийг хүлээнэ. Оpолцогч болон бүтээлийн талаархи аливаа гомдол шаардлагад уралдааныг зохион байгуулагч тал ямар ч хариуцлага хүлээхгүй.
Бүтээлийг хүлээн авч эхлэх огноо: 2011 оны 5 сарын16-ны өдөр
Бүтээлийг шалгаруулах үйл ажиллагаа: 2011 оны 7сарын 16-ны өдөр
Уралдаанд ололцлох бүтээлийг 6-р сарын 16-ны өдрийг дуустал хүлээж авах тул өөрийн бүтээлээ илгээнэ үү. Танд амжилт хүсье.
Үзэсгэлэн зохион байгуулагдах газар: Аиина, Ивате мужийн Мэдээлэл
Солилцооны Төв, Япон улс
1. Үзэсгэлэнд оролцохооp явуулсан бүтээлийг оролцогч талд буцаахгүй. Оролцогч нь бүтээлийнхээ нөөц хувь авч үлдсэн байх шаардлагатай. Үзэсгэлэнд оролцох үедээ авч ирсэн бүтээл болон материал, эд зүйлсийг бүрэн бүтэн байдлыг оролцогч өөрөө хариуцна.
2. Бүтээл болон уралдаанд оролцохоор бүрдүүлсэн бусад бичиг баримт нь замдаа үрэгдэж алга болох эсвэл гэмтсэн тохиолдолд уралдааныг зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй.
3. Шагнал авсан бүтээлийг уралдаан зохион байгуулагч өөрийн зохион байгуулсан бусад арга хэмжээ болон энэхүү үзэсгэлэн шалгаруулалтын дараа жилүүдийн сурталчилгаанд ашиглаж болно. Бусад зорилгоор ашиглах эрхгүй.
4.
Уралдааныг зохион байгуулагч тал бүтээлийг засаж өөрчилсөн мөн шүүж
дүгнэхийн тулд болон дээр дурьдсан шалтгаанаас бусад шалтгаанаар бүтээлийг
олноор хувилсан тохиолдолд зохих хариуцлагыг хүлээнэ.
5MB-аас ихгүй хэмжээтэй файлд багтах бүтээлүүдийг электрон шуудангаар илгээж болно. Электрон шуудангаар илгээхдээ , [Entry for Art & Technology Tohoku 2011] гэсэн гарчиг тавьж, доорхи хаягаар илгээнэ үү
Электрон шуудангийн хаяг:
at-office@ ( @ тэмдэгийн дараа lk.cis.iwate-u.ac.jp гэж залгаж бичнэ )
Уралдаанд оролцох хуудасыг дараахь линкээс файлын форматыг сонгон татаж
авна уу. ()
(Word) (PDF) (TXT) (Уралдаанд
оролцох хуудсаа электрон шуудангаар илгээхдээ ТХТ форматаар бөглөн
илгээнэ үү)
1. Шүүгчдийн анхан шатны үнэлгээг үндэслэн үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг шалгаруулна. Үзэсгэлэнгийн өдөр, үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулж дүгнэнэ.
2. Шилдэг бүтээлийг шалгаруулж “Tэргүүн шагнал” болон “Дэд шагнал“олгоно. Tүүнчилэн “Tусгай шагнал” болон баклаварын oюyтнуудын бүтээлүүдээс шалгаруулан “Урамшуулаx шагнал” олгох тохиолдол байна.
3. Шилдэг бүтээлийн шалгаруулалтын дүнг үзэсгэлэн болох өдөр нийтэд мэдэгдэж, улмаар「ART& TECHNOLOGY TOHOKU 2011 」вэб хуудсанд дүнг байрлуулна.
4. Шалгарсан бүтээлийн үзэсгэлэн болон шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг энд дарж үзнэ үү.
5. Шалгарсан бүтээлийн үзэсгэлэн болон шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг хүссэн хүн бүр чөлөөтэй (үнэгүй) үзэж танилцах боломжтой.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг хүлээн авч, шалгаруулах үйл ажиллагааг Art &
Technology судалгааны нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд удирдан зохион
байгуулна.
Art & Technology судалгааны нийгэмлэг (Нийгэмлэгийн тэргүүн Доктор, профессор Норишигэ Чиба - Ивате их сургууль)
Ивээн тэтгэгч байгууллагууд: Art Forum, Ивате их сургуулийн Инженерийн факультетийн Дизайн Медиагийн Инженерчлэлийн салбар.
Japan. 020-8551. Iwate ken, Morioka shi, Ueda 4-3-5, Iwate University, Engineering Faculty, Department of Information Systems.
「ART& TECHNOLOGY TOHOKU 2011 」
Хариуцах ажилтан: профессор Коуичи Конно
E-Mail: at-office@
( @ тэмдэгийн дараа lk.cis.iwate-u.ac.jp гэж залгаж бичнэ )
TEL: 019-621-6476
FAX: 019-621-6476
URL: http://www-cg.cis.iwate-u.ac.jp/AT2011/